Нидерландын иргэн 40 настай Герт-Жан Оскам 12 жилийн өмнө дугуйн ослоос болж саажилттай болжээ. Ослоос олон жилийн дараа тэрээр тархиндаа суулгуулсан электрон суулгацын ачаар алхаж чаддаг болсон байна.
Тархины электрон суулгацууд нь нуруун дээр нь суулгасан хоёр дахь суулгацаар дамжуулан түүний бодлыг (тархины дохио) хөл рүү нь утасгүйгээр дамжуулдаг аж.
Энэхүү систем нь туршилтын шатандаа байгаа ч өндөр хүлээлттэй байгааг “Spinal Research” Их Британийн тэргүүлэх буяны байгууллага мэдэгдэв.
Оскам одоо бие даан зогсож, шатаар авирч чаддаг болсон бөгөөд “Дөнгөж алхаж сурч байгаа жаахан хүүхэд шиг санагдаж байна” гэж сэтгэгдлээ “BBC”-д хуваалцжээ.
Уг туршилтыг Швейцарийн судлаачид удирдан явуулсан байна. Суулгацыг суулгах нарийн мэс заслыг хийсэн мэдрэлийн мэс заслын эмч, Лозаннагийн их сургуулийн профессор Жоселин Блок туршилт нь дөнгөж судалгааны үндсэн шатандаа явж байгаа тул саажилттай өвчтөнүүдэд ашиглах боломжтой болох хүртэл олон жилийн хугацаа шаардлагатайг тэмдэглэв.
Герт-Жаны хагалгааг 2021 оны долдугаар сард хийсэн бөгөөд хэдэн долоо хоног бэлтгэл хийсний дараа тэрээр алхагч төхөөрөмжийн тусламжтайгаар зогсож, алхаж чаддаг болжээ.
Төслийг удирдсан Лозанна дахь Политехникийн Холбооны профессор Грегуар Куртин өмнө нь нугасанд суулгац суулгах замаар хөдөлгөөн сэргээх туршилт хийж байжээ.
Энэ нь тархинаас нурууны гэмтсэн хэсэг рүү илгээх “сул” дохиог урьдчилан программчилсан дохионы тусламжтайгаар нэмэгдүүлэх байдлаар ажилладаг байна. Нурууны суулгац амжилттай болсон ч өвчтөнүүдийн алхах хөдөлгөөн робот шиг харагддаг байжээ.
Харин Герт-Жаны тархи болон нугасанд суулгац хийснээр тэрээр хөдөлгөөнөө өөрөө удирдаж чаддаг болсон байна.
Гэхдээ өмнөх болон шинэ системийг өвчтөн байнга ашиглах боломжгүй. Долоо хоногт цөөн хэдэн удаа нэг цаг орчим хэрэглэдэг. Хэдий тийм боловч алхах үйлдэл нь тэдний булчинг дахин сургаж, систем унтарсан үед хөдөлгөөнийг нь сэргээж, гэмтсэн мэдрэлүүд дахин ургаж байж магадгүй шинж тэмдэг илэрчээ.
Судалгааны багийн эцсийн зорилго нь технологийг жижгэрүүлэх явдал аж. Профессор Куртиний "Onward Medical" компани энэ технологийг хүмүүсийн өдөр тутмын амьдралд ашиглах боломжтой болгохын тулд сайжруулалт хийж байна.
Эх сурвалж: BBC

#тархины суулгац, #саа өвчин, #Onward Medical,