Францын хууль тогтоогчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг бууруулах цуврал арга хэмжээний хүрээнд гал түймрийн улиралд ойн бүсэд тамхи татахыг хориглох тухай санал хураалт явуулжээ.
Лхагва гарагт Үндэсний ассамблейн хууль тогтоогчид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр 197-0-ээр дэмжсэн байна. Хуулийн төсөл мөн Сенатын дэмжлэгийг авчээ.
Нэмэлт өөрчлөлтийн дагуу эрх баригчид гал түймрийн эрсдэл өндөр гэж үзвэл ой дотор эсвэл ойн ойролцоох бүсэд тамхи татахыг хориглох боломжтой болж байгаа аж.
Одоогоор Францад мөрдөгдөж буй ойн тухай хуулиар ойн бүсээс 200 метрийн дотор гал асаахыг хориглодог байна. Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тамхи татахыг хориглосноор тамхины ишнээс үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг бууруулна гэж эрх хууль тогтоогчид найдаж байгаа юм.
Дутуу унтраасан тамхины иш, чүдэнз зэрэг нь хуурайшилттай үед гал түймрийн гол шалтгаан болдог. Засгийн газрын мэдээлснээр Францад бүртгэгдсэн нийт ой хээрийн түймрийн 90 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байжээ.
Хуулийн төслийг батлахаас өмнө Сенаторууд болон Үндэсний Ассамблейн хууль тогтоогчид хуулийн эцсийн найруулга дээр ажиллах аж.
Гал түймрийн улирал ихэвчлэн зуны улиралд тохиолддог байсан бол одоо ган гачигт нэрвэгдсэн Францын өмнөд хэсэг болон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртсөн Европын бусад бүс нутгуудад олон сараар үргэлжилдэг болоод байна.
Европт хуурайшилтын улирал урьд өмнөхөөс эрт эхэлж, томоохон ой хээрийн түймрүүдийн давтамж нэмэгдэж, зогсооход хэцүү болж, илүү их хохирол учруулж байна.
Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт эрчимжих тусам байгалийн гамшгийн хор нөлөө улам дордоно гэж анхааруулдаг.
Эх сурвалж: AP

#Гал түймэр, #Ойн тухай хууль, #тамхи, #Франц,