Пүрэв гарагт Оросын хүчин Бахмут хотын ойролцоогоос дахин ухарсан тухай Украины арми болон Оросын “Вагнер” бүлэглэл мэдэгджээ.

Фронтын шугамын ойролцоох украин цэргүүдийн хэлснээр Украины дайралтыг удаашруулахын тулд Оросын хүчин урагш чиглэсэн замуудыг бөмбөгдөж байна.

Украины их бууны ангийн командлагч Петро Подару “Бид урагшилж эхэлмэгц тэд урагш чиглэсэн бүх замыг их буугаар буудаж байна. Манай хуягт машинууд явган цэрэг, сум болон бусад зүйлийг хүргэх боломжгүй болсон” гэж мэдэгджээ.

Гэсэн ч Украины армийн цэргүүд зарим газраа хоёр километр орчим урагшилсан байна.

“Хэдийгээр манай ангиуд техник..., боловсон хүчний хувьд давуу талгүй ч тэд давшилтаа үргэлжлүүлж, 150-1,700 метрийн зайг туулсан” гэж Цэргийн хэвлэлийн төлөөлөгч Серхи Череватыи телевизээр өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин Бахмут дахь түүний дайчид Украины цэргийг хотын баруун захад баригдсан суурин дахь байрлалаас нь шахан гаргаж, урагшилсаар байгааг мэдэгдсэн байна.

Гэвч тэрээр Оросын байнгын цэргийн командлагчдыг хотын хойд болон өмнөд хэсэг дэх байрлалаа орхиж, дотор нь байгаа цэргүүдийн бүслэгдэх эрсдэлийг нэмэгдүүлсэн хэмээн буруутгажээ.

“Харамсалтай нь Оросын Батлан хамгаалах яамны ангиуд Бахмутаас хойд зүгт 570 метрийн зайд ухарч, манай жигүүрийг хамгаалалтгүй үлдээсэн” гэж Пригожин пүрэв гарагт нийтэлсэн хамгийн сүүлийн дуут мессеждээ хэлэв.

Пригожин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарт хандан “Миний захидлыг уншихгүй байгаа тул би олон нийтэд нээлттэйгээр БХЯ-ны дээд удирдлагад хандан хэлж байна. Гуйж байна, жигүүр хэсэгт битгий бууж өгөөрэй” гэжээ.

Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногт Бахмутын ойролцоох байрлалаас цэргээ татсанаа хүлээн зөвшөөрсөн боловч Пригожиний жигүүрүүд нурж байна, эсвэл хөлсний бүлэглэлээс сумаа харамласан гэх зэрэг мэдэгдлийг үгүйсгэсэн.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Вагнер, #ОРос, #УКраин,