Лхагва гарагт Монтана мужийн амбан захирагч Грег Жианфорте Хятадад тагнуулын мэдээлэл алдахаас хамгаалах зорилгоор “TikTok” компанийг тус мужид ажиллуулахыг хориглох тухай хуульд гарын үсэг зуржээ.
Ингэснээр тус аппликейшнийг хориглосон АНУ-ын анхны муж болсон байна.
Монтана мужийн нутаг дэвсгэрт “Google” болон “Apple”-ийн апп дэлгүүрүүдэд “TikTok”-ийг санал болгохыг хуулиар хориглох боловч уг программыг ашиглаж буй хүмүүст ямар нэгэн торгууль ногдуулахгүй аж. Хориг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хятадын “ByteDance” технологийн компанийн эзэмшдэг “TikTok” уг шийдвэрийн эсрэг хууль ёсны арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа эсэх талаар хараахан мэдээлэл өгөөгүй байна.
Өмнө нь “TikTok” Монтана мужид аппликейшнийг хориглох нь иргэдийн эрхийг зөрчиж буй үйлдэл гэж буруушаагаад, хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахын тулд үргэлжлүүлэн ажиллана гэдгээ мэдэгдэж байсан.
Америк даяар 150 сая гаруй хэрэглэгчтэй “TikTok” нь сүүлийн саруудад АНУ-ын хууль тогтоогчид болон муж улсын албан тушаалтнуудын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Эрх баригчид Хятадын засгийн газрыг уг аппликейшнд хөндлөнгөөс нөлөөлж, хэрэглэгчдийн мэдээлэлд хууль бусаар хандаж болзошгүй гэдэгт санаа зовниж байгаа бөгөөд уг программыг улсын хэмжээнд хориглохыг шаардаж байгаа юм.
Энэхүү программ нь өсвөр насныхны дунд маш их алдартай. “Pew Research Center”-ийн мэдээлснээр АНУ-ын 13-17 насны өсвөр насныхны 67% нь “TikTok” ашигладаг бол нийт өсвөр насныхны 16% нь энэ программыг байнга ашигладаг гэжээ. Харин “TikTok” хэрэглэгчдийнх нь дийлэнх нь 18-аас дээш насныхан байдаг гэж мэдүүлдэг.
Бүгд найрамдах намын гишүүн Жианфорте энэ хуулийн төслийн талаар “Монтанагийн иргэдийг Хятадын Коммунист намын хараа хяналтаас хамгаалах бидний хамтын тэргүүлэх чиглэл” гэж тодорхойлжээ.
Нэг сая гаруй хүн амтай Монтана муж “TikTok”-той холбоотой зөрчил тус бүрт торгууль ногдуулах ба хоригийг зөрчсөн тохиолдолд өдөрт 10,000 долларын нэмэлт торгууль ногдуулах аж.
Эх сурвалж: Reuters

#TikTok, #АНУ, #Монтана муж,