Судлаачид Атлантын далайн 3,800 метрийн гүнд буй Титаник хөлгийн анхны бүрэн хэмжээний дижитал зургийг бүтээжээ.

Далайн гүний зураглалын аргаар бүтээсэн хөлөг онгоцны “3D” зургаас онгоцыг эргэн тойронд нь далайн ус байхгүй мэтээр тод харах боломжтой байна.

1912 онд Саутгемптоноос Нью-Йорк руу хийсэн анхны аялалдаа хөлөг онгоц мөсөн уулыг мөргөж, 1,500 гаруй хүн нас барж байв.

Титаникийн шинжээч Пакс Стефенсон уг зургийн тусламжтайгаар 1912 оны аймшигт шөнө хөлөгт юу тохиолдсон талаар илүү их зүйлийг олж мэднэ гэж найдаж байгаа аж.

Түүний хэлснээр энэ загвар нь “Титаникийн түүхийг таамаглал биш харин нотолгоонд суурилсан судалгаанд хөтлөх анхны томоохон алхмуудын нэг юм.”

1985 онд Титаникийн байршлыг илрүүлснээс хойш маш их судалгаа хийгдсэн. Гэвч гүний харанхуйгаас болоод асар том хөлөг онгоцыг бүхэлд нь харуулсан зураг дарах боломжгүй байв.

Харин 2022 оны зун “Magellan Ltd” компани болон төслийн талаар баримтат кино хийж буй “Atlantic Productions” хамтран шинэ сканерын тусламжтайгаар сүйрсэн хөлөг онгоцны зургийг бүхэлд нь авч чадсан байна. Титаник хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд хөлгийн хошуунаас сүүл хэсэг хүртэл 800 метрийн зайтай байдаг аж.

Төслийн багийнхан нийт 200 гаруй цаг зарцуулж, тал бүрээс нь 700,000 гаруй зураг дарж, хөлгийн бодит “3D” загварыг бүтээжээ. Энэ нь маш нарийн бөгөөд сэнсэн дээрх серийн дугаар гэх мэт зүйлүүд нь хүртэл харагддаг байна.

Мөн эргэн тойронд нь хөлөг онгоцны гоёлын төмөр хийц, баримал, задлаагүй үлдсэн шампанскийн шил, хувцас хэрэглэл зэрэг эд зүйлс харагдах аж.

Далайн ус хөлөг онгоцыг улам сүйтгэж, бичил биетүүд түүнийг идэж, задарсаар байгаа ба ослын шалтгааныг тогтоох боломж багассаар байгааг түүхчид сайн мэдэж байгаа.

Гэхдээ уг зураг нь хөлөг онгоцыг одоо цагт царцаах бөгөөд мэргэжилтнүүдэд нарийн ширийн зүйлсийг судлах боломжийг олгох юм.

Эх сурвалж: BBC

#Титаник, #3D зураг,