Өчигдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Лондонд гэнэтийн айлчлал хийж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай уулзлаа.

Өнгөрсөн долоо хоногт Украинд алсын тусгалтай далавчит пуужин санал болгосон барууны анхны орон болсон Их Британи улс Зеленьскийн айлчлалын үеэр агаарын довтолгооноос хамгаалах олон зуун пуужин, нисгэгчгүй агаарын систем, тэр дундаа 200 километрийн зайд довтлох боломжтой нисгэгчгүй онгоц амласан байна.

Зеленьский Сунактай уулзахдаа Украины сөнөөгч онгоц авах хүсэлтийн талаар хэлэлцжээ. Гэсэн ч Их Британи улс Украинд шууд сөнөөгч онгоц өгөхөд хараахан бэлэн биш байна.

Оронд нь Их Британи энэ зун Украины нисгэгчдийг сөнөөгч онгоцны анхан шатны сургалтад хамруулж эхлэхээр болсон байна.

Айлчлалын үеэр Сунак “Мөргөлдөөн шийдвэрлэх мөчид байна. Их Британи Украин болон түүний ард түмнийг өөрийгөө хамгаалахад нь туслахын тулд тууштай дэмжсээр байх болно ... Кремльд ч бас бид явахгүй гэдгийг ойлгуулах нь чухал. Бид удаан хугацаанд энд байсаар байх болно” гэж мэдэгдэв.

Өчигдөр мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын “TF1” телевизэд өгсөн ярилцлагадаа Францын тал Украины нисгэгчдийг сургалтад хамруулахаар болсныг мэдэгджээ. Ингэхдээ тэрээр байлдааны онгоц нийлүүлэх асуудлыг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#Володимир Зеленьский, #Их Британи, #Риши Сунак, #УКраин,