Запорожье цөмийн цахилгаан станцын ойролцоох бүс нутгаас 1,679 хүн, түүний дотор 660 хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн тухай Запорожье мужийн Оросын хяналтад байдаг хэсэгт Москвагаас томилогдсон албаны хүн ням гарагийн орой мэдэгдсэн байна.

Оросоос томилогдсон албаны хүмүүс ойролцоох бүс нутгаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлснээр станцын эргэн тойрон дахь нөхцөл байдал "аюултай" болж байгааг , НҮБ-ын цөмийн эрчим хүчний хяналтын албаны дарга Рафаэль Гросси бямба гарагт анхаарууллаа.

Гросси агентлагийн цахим хуудаснаа “Запорожье АЦС-ын ойролцоох ерөнхий нөхцөл байдал улам бүр тааварлашгүй, аюултай болж байна” гэж мэдэгджээ.

Мөн “Цөмийн аюулгүй байдал, станцад тулгарч буй аюулгүй байдлын бодит эрсдэлд би маш их санаа зовж байна. Цөмийн ноцтой ослын аюул, түүнээс үүдэн хүн ам, байгаль орчинд учруулах үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд бид яг одоо ажиллах ёстой” хэмээн аюулгүй ажиллагааг хангахыг уриалав.

Украины тал удахгүй Оросын мэдэлд байгаа газар нутаг, тэр дундаа Запорожье мужийг эргүүлэн авах зорилгоор удаан хүлээлгэсэн сөрөг довтолгоогоо эхлүүлэх төлөвтэй байна.

Запорожье мужийн Оросын хяналтад байдаг хэсгийн захирагч Евгений Балицкий “Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг Бердянск дахь фронтын бүсийн оршин суугчдыг түр байршуулах төвд байршуулсан” гэж “Telegram” сувгаар мэдэгдэв.

Бердианск бол Оросын түрэмгийллийн эхэн үед Орост эзлэгдсэн Азовын тэнгисийн эрэг дээрх Украины зүүн өмнөд боомт хот юм.

Ням гарагийн өглөө Украины Ерөнхий штабын мэдээлснээр Оросын цэргийн хүчин орон нутаг дахь Оросын паспорттой иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Түрэмгийллийн эхний саруудад Оросын иргэншлийг хүлээн авсан хүмүүсийг хамгийн түрүүнд нүүлгэн шилжүүлэх болно” гэж мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Reuters

#Запорожье, #ОРос, #УКраин,