Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар тус дүүргийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Баянгол дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 53 мянган иргэн коронавирусийн халдвар аваад байна. Үүнээс 47 мянга нь эмчлэгдээд байгаа. Халдварын шинэ тохиолдолд Баянгол дүүрэгт өдөрт 500-аас буухгүй байна. Иймд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх 653 ор дэлгээд байгаа.

Өмнөх давалгаатай харьцуулахад зорилтот бүлгийн иргэд хүндрэх нь их байна. Тийм учраас нэмэлт тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай. Халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байгаа III хороо буюу Нарны хороололд ирэх амралтын өдрүүдээр явуулын баг ажиллуулж, иргэдийг дархлаажуулна" гэв.

#Баянгол дүүрэг, #БГД-ийн Эрүүл мэндийн төв, #вакцин, #З.Балдандугар, #Коронавирус, #эмя,