Цэргийн болон иргэний салбарт өндөр мэргэжилтэй олон мянган боловсон хүчин бэлтгэж, төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын онол, арга зүйн үндэслэлийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж, сургуулийн удирдлага, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэв.
Мэргэжлийн боловсролын ууган сургууль-Үндэсний батлан хамгаалахын их сургууль энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Өнгөрсөн хугацаанд нийгмийн бүхий л салбарт манлайлагч нь байж, Их сургууль болсноосоо хойш улс ардын аж ахуй, иргэний нийгэмд мянга, мянган боловсон хүчин бэлтгэж ирсэн гавьяаг нь үнэлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.
Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургууль 1921 онд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэй байгуулагдсан түүхтэй.
Тус сургууль төр, нийгэм, шинжлэх ухаан, соёл, урлагийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, цэргийн дарга, энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудыг бэлтгэн, эх орны хөгжил дэвшил, аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

#Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, #ҮБХИС,