Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Монголын театрын тайзнаа анхлан амилуулах тус зохиолыг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн бөгөөд “Фауст” постдрамыг найруулсан, ГИТИС-ийн төгсөгч М.Батболд найруулахаар болсон билээ. Тус жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа, Семен Захарович Мармеладовын дүрд гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Алена Ивановнад гавьяат жүжигчин Д.Ганцэцэг тоглохоор болсон билээ.

Түүнчлэн Аркадий Иванович Свидригайловын дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Цагааны Цэгмидийн Төмөрбаатар тоглох юм.

Ташрамд дурдахад, “Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан ирэх арваннэгдүгээр сард олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

#"Гэм зэм" роман, #МУГЖ Ц.Төмөрбаатар, #Орфей театр,