330 мянган малчин өрхийн эдийн засгийг дэмжих томоохон хөшүүрэг болсон Дархан арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор үйлдвэрлэлдээ саарал ус ашиглах гэнэ. Өөрөөр хэлбэл, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулна гэж мэдээллээ.
Тус цогцолборыг Дарханд байгуулах нэг том үндсэн шалтгаан нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон төмрийн хүдрийн нийт ордын 60-70 хувь нь байдаг. Ерөнхийдөө энд сүүлийн 10-аад жил ядмаг хүдрийг овоолго байдлаар үлдээгээд, сорчлоод шууд урагш нь экспортлож байгаа. Ядмаг хүдрүүд нь үндсэндээ бодит байдал дээр нойтон баяжуулахаар явахаас зайлшгүй байгаа юм. Үүнийг дагаад хүнд үйлдвэр хөгжиж байгаа, яагаад гэвэл төмрийн хүдэр нь тэндээ байна.
Дарханд хэдийнэ төрийн болон хувийн хэвшлийн менежмент хамтарсан долоо, найман төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр бий болчихсон. Нөгөө талаас Дарханд нэг баяжуулах үйлдвэр нь аль хэдийн цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг хэрэглээд эхэлсэн. Дунджаар нэг тонн төмрийн хүдрийг баяжуулахад 3 тонн ус хэрэглэнэ. Иймд цогцолбор дотроо саарал усны 50 хувийг ашиглах бөгөөд бусад үлдэгдлийг нь дээрх үйлдвэрүүд рүү нийлүүлэх аж.
1 тонн усыг дунджаар 1,883 төгрөгөөр худалдаж авдаг. Тэгвэл Дархан арьс ширний цогцолбор бусад үйлдвэрүүдэд тал үнээр нь саарал усаа худалдах аж. Тэгэхээр нэг үйлдвэр жилдээ дунджаар 300 гаран сая төгрөгний эдийн засгийн үр өгөөжтэй болно гэж албаныхан мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэр хөнгөн үйлдвэр хоёрын эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болгох хамгийн том үндэслэл болж байгаа юм.

#Дархан арьс ширний цогцолбор, #саарал ус,