Пүрэв гарагт Герман улсад 50,196 шинэ тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв дэх өдрөө дараалан коронавирусийн тохиолдлын дээд амжилт бүргэгджээ.
“Robert Koch” хүрээлэнгийн нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр батлагдсан коронавирусийн нийт тохиолдлын тоо 4.89 сая болж, нийт нас барсан хүний тоо 235-аар нэмэгдэж 97,198 болжээ.
Тус хүрээлэнгийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт 100,000 хүн тутамд 232 коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн бол энэ тоо лхагва гарагт 249 болж өссөн байна.
Германы орон нутгийн засаг захиргааны холбооны ерөнхийлөгч Рейнхард Сагер нийтийн хоол, арга хэмжээний салбарын байгууллагуудыг үйлчлүүлэгчдээ шинжилгээнд хамрагдсан, вакцин хийлгэсэн эсвэл өвчлөөд эдгэрсэн эсэхийг нь хатуу шалгахыг уриалав.
Арван хоёрдугаар сарын эхээр эвслийн засгийн газар байгуулахаар ярилцаж буй Германы гурван нам халдварын давлагааг үл харгалзан улс орон даяар тогтоосон онц байдлыг сунгахгүй байхаар тохиролцов. Харин ирэх гуравдугаар сар хүртэл олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх, зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд одоо байгаа хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг даваа гарагт танилцуулжээ. Хуулийн төслийг пүрэв гарагт Бундестагийн доод танхимд танилцуулж, долоо хоногийн дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм.
Мөн байгууллагуудад вакцинд хамрагдах, эдгэрсэн байх эсвэл коронавирусийн шинжилгээний сөрөг хариугаа баталгаажуулах зэрэг шаардлагыг ажилтнуудадаа тавих боломж олгох хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэж Социал Демократуудын парламентын дэд дарга Дирк Визе мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters