ХБНГУ-д ковидын дөрөв дэх давлагаанаас сэргийлэхийн тулд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг олон нийтийн амьдралд оруулахгүй байхаар хязгаарлалт тогтоожээ. Албан тушаалаа өгч буй канцлер Ангела Меркель энэхүү өргөн хүрээг хамарсан арга хэмжээг "үндэсний эв нэгдлийн" үйлдэл гэж тайлбарлав.
Зөвхөн вакцинд хамрагдсан эсвэл саяхан ковидоос эдгэрсэн хүмүүсийг ресторан, кино театр, амралт зугаалгын газар, дэлгүүрт орохыг зөвшөөрнө. Мөн хоёрдугаар сар гэхэд вакцинжуулалтын шаардлагыг хуульчилж магадгүй гэж канцлер мэдэгдэв.
Германд ковидын дөрөв дэх давлагаа хүндэрч байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор дахин 388 хүн нас баржээ. Европын Холбооны эрүүл мэндийн ажилтнууд ойрын хэдэн сард “Омикрон” хувилбарын тархалтын улмаас нийт ковидын тохиолдол талаас илүү хувиар нэмэгдэж болзошгүй гэж анхааруулж байна.
Ирэх лхагва гарагт канцлерийн албан тушаалаа авах, Ангела Меркелийн залгамжлагч Олаф Шольц энэ алхмыг дэмжиж байгаагаа аль хэдийн мэдэгдсэн байна. Берлин хотын дарга Майкл Мюллер хэлэхдээ ковидын тохиолдлын дийлэнх нь вакцинд хамрагдаагүй хүмүүст илэрсэн гэв.
Одоогийн байдлаар Германы зарим мужууд “2G бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм. “2G” гэдэг нь сүүлийн зургаан сарын хугацаанд эдгэрсэн эсвэл вакцин хийлгэсэн гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Германы 16 муж, холбооны удирдагчдын тогтоож буй арга хэмжээ:
Германд вакцинжуулалтыг эрчимжүүлж, зөвхөн лхагва гарагт нэг сая орчим хүн вакцин хийлгэсэн боловч нийт хүн амын дөнгөж 68.7 хувь нь вакцинд хамрагдсан нь Баруун Европын хувьд харьцангуй бага үзүүлэлт юм.
Европын Холбооны Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс мэдээлснээр ковидын шинэ 79 тохиолдол Европын 15 оронд бүртгэгдсэн байна. Үүнд Их Британийн тоо баримтыг оруулаагүй байна.
Эх сурвалж: BBC

#вакцин, #Герман улс, #Коронавирус,