Косово Скандинавын орнуудын шоронгуудын хэт ачааллыг бууруулах үүднээс Дани улсад 300 хорих өрөө түрээслүүлэхийг зөвшөөрөв. Дани улс эхний таван жилийн хугацаанд жилд 15 сая еврогийн төлбөр төлөхөөс гадна тус улсын ногоон эрчим хүчийг санхүүжүүлэхэд туслах юм.
Түрээсийн хорих өрөөнд байгаа хоригдлуудад Данийн хууль үйлчлэх бөгөөд хорих өрөөнүүдэд Европын холбооны гишүүн бус орнуудын гэмт хэрэгтнүүдийг хорихоор төлөвлөжээ. Одоогоор холбооны гишүүн бус орнуудын хоригдлуудыг ялаа эдэлж дуусгасных нь дараа Даниас албадан гаргадаг байна.
Хоёр улсын засгийн газар даваа гарагт таван жилийн хугацаанд хэрэгжих "улс төрийн тунхаг"-т гарын үсэг зурснаа хамтарсан мэдэгдлийн үеэр дурджээ.
Балканы хойгт байрлах Косово нь 2008 онд Сербээс тусгаар тогтнолоо дангаараа зарласан билээ. Тус улсад ашигладаггүй 700-800 хорих анги байдаг бөгөөд нийслэл Приштина хотоос 50 км зайд орших Гилан дахь шоронг 2023 оноос эхлэн түрээслүүлснээр Косово ирэх 10 жилийн хугацаанд нийт 210 сая еврогийн төлбөр авах юм.
Косовогийн Хууль зүйн сайд Альбулена Хашиугийн мэдэгдсэнээр өндөр эрсдэлтэй хоригдлууд, терроризмын гэмт хэргээр ял авсан, эсвэл эдгэшгүй өвчтэй хүмүүсийг Косово руу шилжүүлэхгүй гэж мэдэгдэв.
2015 оноос хойш Дани улсын хоригдлуудын тоо 3400-аас 4200 болж өссөн бол шоронгийн харуулуудын тоо 2500-аас 2000 болж буурчээ. Өнгөрсөн долоо хоногт хууль зүйн сайд Хеккеруп 2025 он гэхэд Дани улс 1000 хорих өрөөгөөр дутагдана гэж мэдэгдсэн.
Данийн Хууль зүйн сайд Ник Хеккеруп “Уг хэлэлцээр нь манай шоронгуудад зай гаргаж, шоронгийн ажилтнуудад үзүүлэх дарамтыг багасгахын зэрэгцээ албадан гаргах ялаар шийтгүүлсэн гуравдагч орны иргэдэд: Таны ирээдүй Дани улсад байхгүй учраас энд хоригдох эрхгүй гэсэн тодорхой дохио өгөх болно" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Гэхдээ хорих өрөө түрээслэх асуудал хоёр орны идэвхтнүүдийн зүгээс шүүмжлэлд өртөөд байна. Учир нь Дани улс зөвшөөрөлгүй гадаад ялтнуудыг бусад улс руу явуулж, гэр бүлээс нь салгах ёсгүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC

#Дани улс, #Дани улсад шоронгийн өрөө түрээслүүлэхийг зөвшөөрөв,