Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэгтэн, шоронд хоригдож байхдаа нас барсан санхүүч Жеффри Эпштейнийг бэлгийн хүчирхийлэл үйлдэхэд нь зориулж насанд хүрээгүй охидыг цуглуулан, хууль бус бэлгийн наймаа хийсэн хэрэгт Гислейн Максвеллийг буруутай гэж шүүх тогтоожээ.

Максвелл одоо 60 настай бөгөөд түүнд тулгасан зургаан зүйл ангийн тавд нь гэм буруутай гэж шүүх шийдвэрлэсэн байна. Нью-Йорк дахь 12 хүний ​​бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх бүтэн таван өдрийн турш хэлэлцсэний эцэст ийм шийдвэр гаргажээ. Одоогоор түүнд ял оноогоогүй байгаа боловч тэрээр үлдсэн амьдралаа торны цаана өнгөрөөж магадгүй байна.

1994-2004 оны хооронд Эпштейний хүчирхийлэлд өртсөн гэх дөрвөн эмэгтэйн мэдүүлэгт үндэслэсэн шүүх хурал нэг сарын турш үргэлжилсэн юм. Хохирогчдын зарим нь 14 настай байжээ.

Шүүх хуралд Максвеллийн эсрэг мэдүүлэг өгсөн бүх эмэгтэйчүүд 18 нас хүрэхээсээ өмнө Эпштейний бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд Максвелл бэлгийн харьцаанд орохыг ятгаж, дэмжиж, тэр байтугай оролцсон гэж мэдүүлсэн байна.

Лхагва гарагт гарсан шүүхийн шийдвэрийн дараа Максвеллийн хуулийн багийнхан давж заалдах шатны шүүхэд хандана гэж мэдэгдсэн байна. Түүний өмгөөлөгч Бобби Стернхайм сэтгүүлчдэд хандан "Бид Гислэйнийг гэм буруугүй гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Харин туслах өмгөөлөгч Элисон Мо "Гислейн Максвелл... Жеффри Эпштейнтэй гар нийлэн гэмт хэрэг үйлдсэн. Тэр юу хийж байгаагаа сайн мэддэг насанд хүрсэн эмэгтэй байсан" гэж мэдэгдэв.

Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хууль бус бэлгийн харьцаанд оруулах зорилгоор тээвэрлэх үйл ажиллагаанд уруу татсан гэх нэг зүйл ангиар гэм буруугүй гэж үзсэн байна.

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Эпштейнтэй олон жил хамтран ажилласан Максвелл нь 2020 оны долдугаар сараас хойш өсвөр насны охидын хүчирхийлэлд оролцсон хэргээр шоронд хоригдож байгаа юм. Харин бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэн Эпштейн 2019 онд шоронд хоригдож байхдаа шүүх хурлынхаа өмнө амиа хорлосон билээ.

Максвелл болон Эпштейн нар хэдэн жилийн хугацаанд хайр дурлалын харилцаатай байсан бөгөөд хосууд салснаас хойш Максвелл нь Эпштейнтэй хамтран ажиллаж эхэлсэн байна. Мөн Максвелл нь Эпштейнийг Билл Клинтон, хунтайж Эндрю зэрэг чинээлэг, эрх мэдэлтэй хүмүүстэй танилцуулсан гэж ярьдаг.

Шүүх хуралд мэдүүлэг өгсөн Виржиниа Жиффре гэх эмэгтэй Максвеллийг хунтайж Эндрютэй гурван удаа бэлгийн харьцаанд орохыг албадсан гэж мэдүүлж байсан бол Йоркийн герцог энэ мэдэгдлийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: BBC

#Гислейн Максвелл, #хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, #хэрэг зөрчил,