УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын ээлжит хурал өнөөдөр болж өндрөллөө. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.

  1. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  2. Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газар өргөн барьсан бөгөөд үүнийг хэлэлцэхтэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж шийдсэн.

Намрын чуулган төгсгөлийн шатандаа орж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн тухай Засгийн газар 2021 оны аравдугаар сарын 15-нд таван хуулийн төсөл өргөн барьсан.

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэсэн найруулга
  • Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох, тэтгэврийн даатгалын хууль
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн даатгалын хууль
  • Нийгмийн даатгалын сангаас олгох мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн осол даатгал төлбөрийн тухай хууль
  • Нэмэлт тэтгэврийн хуулийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан гол гаргасан шийдвэр нь Нийгмийн даатгалын багц хууль дээр бүлгээс "Ажлын хэсэг" гарч ажиллах шаардлагатай гэж үзсэн. Тийм учраас УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого байнгын хорооны дарга М.Оюунчимгээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллахаар болсон" гэв.

#live, #МАН,