БНХАУ-ын иргэнийг зодож гэрээс нь 1.23 тэрбум төгрөг дээрэмдсэн хэргийн талаар ЭЦА-наас мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо “Нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг илрүүлэн саатуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөг болон нэг ширхэг гар бууг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иргэдэд бэлэн мөнгийг их хэмжээгээр авч явахгүй байхыг анхааруулж байна” гэв.

#live, #ЭЦА,