ХҮҮХЭД

ТАРГАЛАЛТ: Хүүхэд цахим орчинд олон цагийг өнгөрүүлэх тусам хоолоо хэтрүүлэн идэх магадлал ихсэж байна

Олон нийтийн сүлжээ, цахим орчинд олон цагийг өнгөрүүлдэг хүүхдүүд их иддэг зуршилтай, улмаар илүүдэл жинтэй болох магадлал өндөр байгааг судлаачид анхааруулж байна. Калифорнийн их сургууль, Сан Франциско дахь шинжлэх ухааны төвүүдийн хамтарсан судалгааны дүнд эрдэмтэд ийм дүгнэлт хийснийг “International Journal of Eating Disorders” сэтгүүлд мэдээлжээ.

Судлаачид 2016–2019 оны хугацаанд 11 мянган хүүхдийг ажиглаж, тэдний өдөр тутмын амьдрал, дадал хэвшил нь хооллох зуршилд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. 9-10 настай хүүхдүүдийн олонход зурагт үзэх, олон нийтийн сүлжээ, цахим орчинд олон цагийг өнгөрүүлэх тусам хоолоо хэтрүүлэн идэх магадлал нь 62 хувиар нэмэгдэж байгааг судалгаанд онцолж буй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд богино хугацаанд яаран  их хоол идэх зуршилтай болж байна.

Үүний шалтгаан нь зурагт, олон нийтийн сүлжээгээр олон төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүн сурталчилдаг нь хүүхдийн хоолны дуршлыг өдөөж байдагт оршиж буй. Нөгөө талаас хүүхдийн анхаарал кино, цахим орчны контент, тоглоомд төвлөрсөн тохиолдолд цадсан эсэхээ анзаардаггүй учир хоолоо тохируулж чаддаггүй болдог аж. Өөрөөр хэлбэл, энэ нь бага насны хүүхдийн таргалалтын нэг шалтгаан болж байна.

Эх сурвалж:  International Journal of Eating Disorders

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet