Хятадын хойд хэсэгт, Бээжингийн ойролцоо орших Тяньжин боомт хотод оршин суудаг 20 хүнээс коронавирус илэрч, хоёр нь Омикрон хувилбараар халдварласан нь тогтоогдсоны дараа албаны хүмүүс тус хотын 14 сая иргэдийг шинжилгээнд хамруулна гэж ням гарагт мэдэгдэв. Амралтын өдрүүдэд хийсэн олон нийтийг хамарсан шинжилгээгээр дахин 20 тохиолдол илэрсэн гэж хотын албан ёсны мэдээллийн алба ням гарагийн орой мэдээлэв.
Эхний халдвар бямба гарагт 10 настай сурагч болон хичээлийн дараах сургалтын төвд ажилладаг 29 настай эмэгтэйд илэрсэн байна. Тухайн өдрийн дараа тандалт судалгаа, шинжилгээ хийснээр ойрын хавьтал болох хүмүүсийн дунд 18 эерэг тохиолдол батлагджээ. Эдгээрийн 15 нь сурагч байна.
Тяньжин хот Бээжингээс 110 орчим км-ийн зайд оршдог бөгөөд тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь Хятадын удирдагчдын санааг зовоож байгаа. Учир нь нийслэл Бээжин хотод сар хүрэхгүй хугацааны дараа өвлийн олимп зохион байгуулах юм.
Тяньжиний Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд захирал Жан Ин хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ вирус батлагдахаас өмнө олон нийтийн дунд хэсэг хугацаанд тархсан байж магадгүй гэв. Шинжилгээгээр эерэг гарсан 29 настай эмэгтэй, 10 настай сурагчийн аль алин нь ойрын хугацаанд Тяньжин хотоос гараагүй байна.
Мөн засгийн газрын мэргэжилтнүүд Тяньжин хотын хоёр оршин суугчид илэрсэн “Омикрон” хувилбар нь тус хотод саяхан гадаадаас ирсэн хүмүүсийнхтэй адилгүй байж магадгүй гэж мэдэгджээ.
Тус хот мөн дэгдэлтийг зогсоож, эх үүсвэрийг нь илрүүлэхийн тулд хэд хэдэн хязгаарлалт зарлалаа. Эрх баригчид зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, онцын шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг тушаажээ. Мөн 30 орчим орон сууцны хороололд бүтэн хөл хорио тогтоож, зарим метроны буудлуудыг хаасан байна.
Түүнчлэн албан хүмүүс Хятадын баруун хойд хэсэгт орших 13 сая хүн амтай Шиань хотын алдааг давтахгүй хэмээн оршин суугчдыг тайвшруулахыг хичээж байна. Шиань хотод хөл хорио тогтоосны дараа иргэд хоол хүнсний хомсдолд орж, олон нийтийн дунд уур хилэн нэмэгдэж, эмнэлэгт хүргэхээс татгалзсаны дараа нэг жирэмсэн эмэгтэй зулбасан байна.
Тяньжин хотын намын дарга Ли орон нутгийн удирдлагуудад хандаж, оршин суугчдыг өдөр тутмын хэрэгцээний зүйлс, тэр дундаа эмнэлгийн хэрэгслээр хангахыг анхааруулсан байна.
Эх сурвалж: The New York Times

#Коронавирус, #Омикрон хувилбар, #Тяньжин хот,