Хятадын 5.5 сая хүн амтай Аньян хотод “Омикрон”-ы хоёр тохиолдол илэрсэний дараа Ковид-19-ийн тархалтыг таслан зогсоох зорилгоор даваа гарагийн оройноос эхлэн хөл хорио тогтоожээ.
Шиань гурван долоо хоног орчим, Южоу хот долоо хоног гаруй хөл хорионд байгаа бөгөөд Аньян хөл хорио тогтоосон Хятадын гурав дахь хот боллоо.
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Аньян хотын хөл хорионы хүрээнд шаардлагагүй тээврийн хэрэгслийг гудамжинд явахыг хориглосон гэж мэдээлэв. Мөн хүмүүсийг гадагш гарахыг хориглосон бөгөөд хэрэгцээт зүйл зардаг дэлгүүрүүдээс бусад дэлгүүрүүдийг хаажээ. Гэсэн хэдий ч тохиолдлын тоо харьцангуй бага хэвээр байгаа бөгөөд даваагаас мягмар гарагийн өглөөний хооронд 58 шинэ тохиолдол батлагдсан гэж “AP” мэдээлэв.
Одоогийн байдлаар Хятадад 20 сая орчим хүн хөл хорионд байна. Мөн тус улс халдвар авсан хүмүүсийг аль болох хурдан илрүүлж, тусгаарлахын тулд олон нийтийг хамарсан шинжилгээг зохион байгуулж байна.
Хятадад 2020 онд Ухань болон Хубэй мужийг хөл хорисноос хойш вирусийн эсрэг ийм төрлийн өргөн цар хүрээтэй хязгаарлалт тогтоогоогүй юм.
Гоц халдварт “Омикрон” хувилбар нь дэлхий даяар тохиолдлын тоог нэмэгдүүлсээр байгаа энэ үед Хятадад хоёрдугаар сарын дөрвөнд Бээжингийн Өвлийн Олимп эхэлнэ.
Олимпын наадмын Өвчний хяналтыг хариуцсан албаны Хуан Чун “Хэрэв халдварын тоо нэмэгдсээр байвал наадмын хуваарьт нөлөөлөх нь гарцаагүй" гэж “AP”-д мэдэгдэв.
Эх сурвалж: The Hill

#БНХАУ, #Коронавирус, #Хөл хорио,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557