Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дэд дарга Ч.Отгочулуу "Өнөөдөр эрх баригч МАН амлалтаа мартаад байгааг та бид сануулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ нам 2016 оноос хойш үнэмлэхгүй олонхын суудалтай байгаа. Анх тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмнэ гэж хэлсэн. Гэвч тоо баримт өөр байдлыг хэлж байна. Инфляц албан ёсны мэдээллээр 15 хувьтай байгаа ч албан бусаар 60-70 хувьд хүрсэн. Гэтэл нөгөө талд өндөр насны тэтгэвэр инфляцтай уялдаж өсөхгүй байна. Өнгөрсөн онд 353 мянган иргэн өндөр насны тэтгэвэрт, нийт 1.8 их наяд төгрөг авчээ. Ирэх онд энэ хэмжээ төдийлөн өсөхөөргүй харагдаж байна.
Төгрөг сул ханштай байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэтгэвэр авч байгаа иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан байна. Тухайлбал 2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартой тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллар болон буурч худалдан авах чадвар 20 хувиар унажээ. Мөн 2016 онд нэг ахмад настан сарын тэтгэврээрээ 50 кг мах авдаг байсан бол одоо 29 кг мах л авч байна. Энэ мэтчилэн ахмадуудын худалдан авах чадвар 50 хувиар буурч, амьдралын чанар доройтжээ.
Тэтгэврийг нэмэх боломж бий. Эрх баригчид 2022 онд 6 их наяд төгрөгөөр барилга, байгууламж барих төсвийг баталжээ. Жилд өндөр настны тэтгэвэрт 1.8 их наяд төгрөг зарцуулдаг гэхээр тэтгэврийн нийт фондоос 3 дахин их мөнгийг байшин барихаар төсөвлөсөн байна. "Андлалын хөшөө" бол мөсөн уулын ердөө орой нь. Үүнтэй адил "Нууц товчоо", "Их түүхийн жимээр" гэх мэт маш олон хэрэггүй бүтээн байгуулалт бий. Зарим сумын төвд хоёр дахь соёлын ордныг барьж байна. Эдгээр объектыг зарж, хувьчлах хэрэгтэй. Ингэснээр олон их наяд төгрөг суларч, үүгээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Дундаж тэтгэвэр 380 орчим мянган төгрөг байгаа. Энэ мөнгөөр яаж амьдрах вэ гэдгийг бодох хэрэгтэй" гэсэн юм.

#live, #АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, #ардчилсан нам,