COVID-19

Гадаадаас ирэх иргэдийн нэрсийг гаргах зохицуулалтад өөрчлөлт оруулжээ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулжээ.

Уг өөрчлөлтөөр БНСУ-аас бусад улсын нутаг дэвсгэрээс буцах хүсэлт гаргасан иргэд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн МИАТ компанид шууд хандан Улаанбаатар хот руу тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах тийзийн захиалгаа хийхээр болсон байна.

Иймд Консулын тойргоос эх орондоо буцах хүсэлтэй иргэд цаашид “Миат” компанийн билетийн касстай шууд холбогдож хүсэлтээ гарган тийзээ захиалахыг ГХЯ-наас анхаарууллаа.

  • Билет захиалга:
  • MIAT Улаанбаатар хот дахь билетийн касс:
  • Утас: +976-11-322118
  • Цахим шуудан: ttt2@miat.com

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet