newswire

ОХУ-ын Су-30СМ сөнөөгч онгоцнууд Улаанбаатарт газардлаа

ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардсан байна.

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр 13:00-15:00 цагт Хүй 7 худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм. 

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн Русские Витязи буюу Оросын Баатрууд баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6ш Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй.

1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоуд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд 2 удаа очиж байсан байна.  Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин Су-27 сөнөөгч онгоцуудаа цоо шинэ Су-30СМ сөнөөгч онгоцоор сольсон байна.

Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий Газар

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet