Канадад Ковид-19-ийн тохиолдол буурч байгаа тул хоёрдугаар сарын 28-наас эхлэн вакцинд бүрэн хамрагдсан аялагчдын нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, молекулын шинжилгээний оронд түргэвчилсэн шинжилгээ авна гэж албаны хүмүүс өчигдөр мэдэгдэв.

Түргэвчилсэн шинжилгээ нь молекулын шинжилгээнээс хямд бөгөөд хэдхэн минутын дотор хариу нь гардаг.

Мөн Канад руу нэвтэрч буй вакцин хийлгэсэн аялагчдын дундаас санамсаргүй байдлаар сонгож шинжилгээ хийх шинэ арга хэмжээг холбооны засгийн газрын сайд нар хэвлэлийн бага хурал дээр зарлав.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр Канадын иргэдийн 80 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд 40 гаруй хувь нь нэмэлт тунгаа хийлгэсэн байна.

Түүнчлэн Канадын засгийн газар гадагшаа аялах гэж буй хүмүүст зориулсан зөвлөмжийг өөрчлөхөөр болжээ. Өмнө нь онцын шаардлагагүй тохиолдолд гадагшаа аялахыг хориглодог байсан бол одоо иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна.

Даваа гарагт Альберта, Саскачеван, Квебек зэрэг хэд хэдэн муж, мөн Канадын хамгийн олон хүн амтай Онтарио коронавирусийн халдварын түвшин буурч байгааг харгалзан хязгаарлалтаа сулруулж байгаагаа зарлав.

Онтарио вакцинжуулалтын гэрчилгээний журмыг цуцлах ажлыг хурдасгаж, олон бизнес эрхлэгчдэд хамаарах заалны дүүргэлттэй холбоотой хязгаарлалтыг цуцлах болно гэж мэдэгдсэн бол баруун Альберта муж даваа гарагт сургуулийн хүүхдүүдэд зориулсан амны хаалт зүүх шаардлагыг зогсоожээ.

Эх сурвалж: Reuters

#вакцин, #Канад, #Коронавирус,