Монгол Улсыг олон улсад сурталчлах зорилтын хүрээнд Английн Премьер лигийн Фүлам багтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдрөөр Фүлам болон Борнмут багуудын тоглолтын үеэр “Go Mongolia” брэндийг сурталчлах соёлын өдөрлөгийг Лондон хотын Крэйвэн Коттэдж цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Британи дахь язгуур урлагийн “Nomadic Tunes”, “Хуур” хамтлагийн хамтарсан тоглолт болон Монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэрийг хөлбөмбөгийн тоглолтыг үзэхээр цугларсан олон улсын үзэгчдэд толилууллаа. Тоглолтыг үзэхээр Британи дахь Монголчууд үндэсний хувцсаа өмсөн оролцож, Монголын соёлоо мөн таниулан сурталчиллаа.
Арга хэмжээг ССАЖЗЯ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгууллаа.

#Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, #ССАЖЗЯ, #Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам х, #“Go Mongolia” брэнд,