Өнөөдөр Сөүл хотын баруун дүүргийн шүүх цэргийн дэглэм зарласантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах зөвшөөрөл өгчээ.

Энэ нь Өмнөд Солонгосын шүүхээс бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгсөн анхны тохиолдол болсон байна.

Шүүх Юныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж байцаалт өгөх шаардлагад хариу өгөхгүй байх магадлалтай, мөн түүнийг гэмт хэрэгт сэжиглэх хангалттай үндэслэл байгаа гэж үзсэн тул ийм шийдвэр гаргажээ.

Арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн дэглэм зарласнаас нь хойш цагдаагийн байгууллага болон өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгадаг алба хамтран бослого, үймээн самуун өдөөсөн гэх үндэслэлээр түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Өмнөд Солонгосын хуулиар энэ нь ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх үйлчилдэггүй цөөн хэдэн хэргийн нэг боловч Юн нь ирж мөрдөн байцаалт өгөхийг шаардсан гурван ч зарлан дуудах хуудсыг үл тоомсорлосон юм.

Өнөөдөр гаргасан баривчлах зөвшөөрөл нь нэгдүгээр сарын 6-ыг хүртэл хүчинтэй бөгөөд баривчилсныхаа дараа Юныг Сөүлийн Цагдан хорих төвд саатуулахаар төлөвлөж байгааг “Yonhap” агентлаг албаны ажилтнаас иш татан мэдээлжээ. 

Шүүх мөн Юны оршин суугаа газарт нэгжлэг хийх зөвшөөрөл олгосон байна.

Өмнө нь Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба Тамгын газарт нэгжлэг хийх оролдлогод саад болж байсан бол энэ удаад зохих журмыг мөрдөхөө мэдэгджээ.

Юныг баривчлах ажиллагаа хэзээ, хэрхэн явагдах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #баривчлах зөвшөөрөл,