Иргэдийн дунд "Ипотекийн зургаан хувийн зээл зогсжээ" гэсэн мэдээлэл тархаад буй. Тэгвэл Монголбанкны зүгээс "2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно. Хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгосон байна.
Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноор
Ташрамд, 2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний 2 сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилсан байна.

#онцолсон, #live, #ипотекийн зээл,