Энэ үеэр Борис Жонсон Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй ярилцаж, Их Британи дэмжлэг үзүүлэхийг санал болгосон талаар дурдав.

“Бидний хамгийн аймшигтай айдас биелэлээ олж, Оросын түрэмгийллийн бүх сэрэмжлүүлэг эмгэнэлтэй үнэн болох нь батлагдлаа. Оросын Ерөнхийлөгч Путин Европт дайн дэгдээсэн, тэрээр ямар ч өдөөн хатгалга, үнэмшилтэй шалтаггүйгээр найрамдалт улс руу дайрсан.”

“Бүхэл бүтэн гэм зэмгүй хүн ард дээр бөмбөгөөр бороо орж байна. Агаараар болон далайгаар асар томоохон довтолгоо явагдаж байна.”

“Украин бол Европын хоёр дахь том улс бөгөөд олон арван жилийн турш эрх чөлөө, ардчиллыг эдэлж ирсэн улс юм. Бид энэ эрх чөлөөг таслан зогсоохыг зөвшөөрч чадахгүй. Бид өөр тийшээ харж чадахгүй, харах ч үгүй.”

Их Британи бол Украинд туслах зорилгоор хамгаалалтын зэвсэг илгээсэн Европын анхны орнуудын нэг гэж Борис Жонсон онцлов. Мөн ойрын өдрүүдэд Их Британи илүү ихийг хийх болно гэж хэлсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Тэрээр холбоотнуудынхаа хамтаар Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний багцыг өнөөдөр тохиролцоно мэдэгджээ. Европ ч мөн адил Оросын газрын тос, байгалийн хийн хамааралтай байдлаа зогсоох ёстой гэж уриалав.

Жонсон Оросын ард түмэнд хандан үүнийг “та бүхний нэрийн өмнөөс үйлдэж байгаа гэдэгт итгэхгүй байна, эсвэл Орос улс эх орондоо гадуурхагдсан статус хүсэж байгаа гэдэгт итгэхгүй байна” гэжээ.

Харин Украинчуудад хандан “Бид та бүхэнтэй хамт, бид таны болон таны гэр бүлийн төлөө залбирч байна. Украинд эрх чөлөөний дөл дахин асах болно гэдгийг мэдэж байна” гэж хэлэв.

Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа холбоотнуудтай нэгдэж, Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээхийн тулд хамтран ажиллах болно гэж мэдэгдэв.

Энэхүү "ухаангүй, бодлогогүй түрэмгийлэл" нь зүүн Европ болон дэлхий даяарх ардчилал, эрх чөлөөнд халдаж байна гэж хэлээд, энэхүү хямрал нь улс орон ирээдүйгээ өөрсдөө сонгох эрхтэй холбоотой бөгөөд Их Британи үүнийг үргэлж хамгаална гэж төгсгөлд нь хэлэв.

#шуурхай, #Борис Жонсон, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин,