Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн Оросын элчин сайдыг тус улсаас хөөх асуудлыг хэлэлцэж байна гэж мэдэгджээ.

Ардерн баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Хөөх эсэх нь улс орон бүрт байдаг олон сонголтуудын нэг. Энэ нь хөнгөн шийдвэр биш. Өргөн хүрээтэй үр дагавар үүсэж болзошгүйг харгалзан үзсэн" гэж мэдэгдэв.

Түрэмгийлэлтэй холбоотойгоор Шинэ Зеланд улс пүрэв гарагт Оросын засгийн газрын албан тушаалтнуудад зорчих хориг тогтоож, хоёр талын Гадаад хэргийн яамнаас Оростой хийх уулзалтыг хойшлуулж, Оросын цэрэг, аюулгүй байдлын хүчинд бараа бүтээгдэхүүн экспортлохыг зогсоосон.

Ардерн Оросын Украинд хийсэн халдлагыг "хууль бус" гэж тодорхойлж, гэм зэмгүй зайлсхийхийн тулд цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоож, Оросын цэргийг бүрмөсөн гаргахыг уриалав.

Эх сурвалж: BBC

#Дайн, #ОРос, #ОХУ, #Шинэ Зеланд,