Украины Запорожье атомын цахилгаан станцыг Оросын оператор “Росенергоатом” компанийн харьяалалд нэгтгэж эхэлснийг Оросоос томилсон бүс нутгийн эрх баригчид мэдэгдэв.

Тус үйлдвэр болон түүний ажилтнуудыг “Росенергоатом”-ын харьяалалд нэгтгэх ажил эхэлсэн болохыг хөрш Энергодар хотын Орост томилогдсон тэргүүн Александр Волга “Ukraina.ru”-д ярьсан байна.

Түүний хэлснээр үйл ажиллагааг хариуцсан баг Оросоос ирсний дараа станцыг “Росэнергоатом” концерны харьяалалд нэгтгэх ажлыг эхлүүлсэн аж.

Волга үргэлжлүүлэн “Үлдсэн хүмүүс амьдрах улсаа өөрсдөө сонгосон. Оршин суугчид Оросыг оршин суух газар, ажлын байраар сонгосон. Запорожье АЦС аль хэдийн Оросын салшгүй хэсэг болсон” гэж хэлсэн байна.

Түүнчлэн Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Запорожье АЦС-д чухал үүрэг гүйцэтгэдэг ажилтнууд “Росэнергоатом”-той гэрээ байгуулсан бөгөөд Оросын эрх баригчид станцын эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулахаар судалж байна гэж саяхан мэдэгдсэн байна.

Аравдугаар сарын 28-нд Украины “Энергоатом” компани Запорожье станцад үлдсэн Украины 6,700 ажилтны дөнгөж 100 нь Оросын эрчим хүчний “Росатом” агентлагтай гэрээ байгуулсан гэж мэдэгдэж байсан. Тус станц хоёрдугаар сарын 24-өөс өмнө 11,000 орчим ажилтантай байжээ.

Үүний зэрэгцээ, Украины Цөмийн зохицуулалтын улсын байцаагч Оросын зэвсэгт хүчнийг цөмийн аюулгүй байдлын стандартыг зөрчиж, ашигласан цөмийн түлш хадгалдаг долоон байгууламжийн нэгэнд үл мэдэгдэх байгууламж барьсан гэж мэдэгдээд байгаа.

Мөн Оросын их бууны цохилтын улмаас үлдсэн өндөр хүчдэлийн шугамууд гэмтэж, станц эрчим хүчний сүлжээнээс салгагдсан тухай Украины “Энергоатом” компани өнөөдөр мэдэгджээ. Одоогоор станцын дизель үүсгүүрүүдийг асаасан байгаа бөгөөд түлшний нөөц 15 хоногт хүрэлцэнэ гэв.

Эх сурвалж: The Guardian

#Запорожье, #ОРос,