Украины зэвсэгт хүчин Оросын хяналтанд байгаа Нова Каховка хотын даланд цохилт өгсөн тухай Оросын мэдээллийн агентлагууд ням гарагт мэдээлэв.

АНУ-д үйлдвэрлэсэн “Himars” пуужингийн системээр хөөргөсөн пуужин далангийн түгжээ/хаалтыг онож, эвдэлсэн гэж Оросын төрийн өмчит “Тасс” агентлаг онцгой байдлын албаны төлөөлөгчөөс эш татан мэдээлсэн байна.

Албаны хүн Украины уг үйлдлийг даланг сэтлэх замаар “хүмүүнлэгийн сүйрэл үүсгэхээр оролдож байна” гэж ​​тодорхойлжээ.

Оросын талаас мэдэгдлээ батлах ямар ч нотлох баримт дэлгээгүй байна.

Днепр голын урсгалыг хаадаг өргөн уудам Нова Каховка далан сүүлийн хэдэн долоо хоногт стратегийн хувьд чухал ач холбогдолтой газар болоод байгаа.

Аравдугаар сараас хойш Орос болон Украины тал бие биенээ даланг сэтлэхээр төлөвлөж байна гэж удаа дараа буруутгасан. Хэрэв тус далан сэтэрвэл голын доод хэсэг үерт автаж, Херсон хотын эргэн тойронд ноцтой хохирол учрах юм.

Украины арми даланд цохилт өгсөн тухай мэдээлсний дараа ням гарагт Херсон мужийн Новая Каховка хотоос 1,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Руслан Агаев “Оросын онцгой байдлын яамтай хамтран, ард иргэдийн албан ёсны хүсэлтийн дагуу 900-1,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн” гэж мэдэгдэв.

Агаевын хэлснээр бүс нутгаас нүүлгэн шилжүүлэх ажил долоо хоногийн долоон өдөр өрнөж байгаа ба оршин суугчдыг Крым руу автобусаар, цаашлаад төмөр замын тээврээр Краснодарын хязгаарт хүргэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters, Tass

#нова каховка, #ОРос, #УКраин, #Херсон,