Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины хилийг сэргээж, учруулсан хохирлоо барагдуулж, дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шийтгэнэ гэж амласан тохиолдолд Оростой яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдэв.
Зеленскийн ахлах зөвлөх Михайло Подоляк Украин Оростой хэлэлцээр хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүйг онцолсон боловч Владимир Путинтэй хэлэлцээр хийх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр ирээдүйд томилогдох Оросын өөр удирдагчтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгджээ.
Подоляк “Путинтэй хэлэлцээр хийх нь бууж өгснийг илтгэнэ. Харин бид түүнд хэзээ ч ийм бэлэг өгөхгүй... Оросын арми Украины нутаг дэвсгэрээс гарсан цагт яриа хэлэлцээр эхэлнэ” гэж Италийн “La Repubblica” сонины мягмар гарагийн дугаарт ярьжээ.
Мөн өнөөдөр Украины Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов “Энхийн хэлэлцээрийг сэргээх гол нөхцөл бол Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрээр барууны орнуудад хандан Украинд орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, нисэх онгоц, танк, алсын тусгалтай пуужин хэрэгтэй байгааг “Twitter”-ээр мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленский, #ОРос, #Украины дайн,