Мягмар гарагт АНУ-ын завсрын сонгууль дуусаж, санал хураалт хаагдсан ч Конгрессын төлөөх өрсөлдөөнийг ялагч тодрох болоогүй байна. Одоогоор цөөн хэдэн мужийн үр дүн хүлээгдэж байгаа бөгөөд Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд олонх болоход 10 суудал дутуу байна. Одоогоор Жоржиа мужид дахин санал хураалт явуулахаар болсон ба үүгээр Сенатад аль нам хяналтаа тогтоох нь тодорхой болно.

Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Бүгд найрамдах намын Кевин МакКарти лхагва гарагийн өглөө намаа ялна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн.

Одоогоор Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын 38-т нь ялагч тодроогүй байгаа ч 17-д нь Бүгд найрамдах нам саналын дүнгээр тэргүүлж байна. Хэрэв энэ эрчээ хадгалбал Маккарти Ардчилсан намын Нэнси Пелосигийн оронд Төлөөлөгчдийн танхимын дарга болох юм.

Невада мужид санал тоолох ажиллагаа олон хоног үргэлжлэх төлөвтэй байна. Хэрэв тус мужид Бүгд найрамдах нам ялалт байгуулбал 12-р сарын зургаанд товлосон Жоржиа мужийн Сенатын хоёр дахь шатны сонгуулийн үр дүнгээс Ерөнхийлөгч Жо Байдены Ардчилсан намын Сенатын олонхын суудлаа хадгалж үлдэх эсэх нь хамаарна.

Невада мужид Бүгд найрамдах намын нэр дэвшигч тус мужийн Ардчилсан намаас сонгогдсон сенатор Кэтрин Кортез Мастог 49.9-47.2 хувийн саналаар тэргүүлж байгаа ч зарим тойрогт олон арван мянган шуудангаар ирүүлсэн саналын хуудсыг тоолох дутуу байна. Шуудангаар саналаа илгээдэг сонгогчдын ихэнх нь Ардчилсан намын дэмжигчид байдаг. Эдгээр саналын хуудсыг амралтын өдрүүдээр үргэлжлүүлэн тоолох төлөвтэй байна.

Аризонад нийт саналын хуудасны 70 орчим хувийг тоолсон бөгөөд Сенатын сонгуульд Ардчилсан намаас сонгогдсон Марк Келли Бүгд найрамдах намын өрсөлдөгчөө 51.4%-46.4%-иар тэргүүлж байна. Одоогоор Марикопа тойргийн 400,000 орчим саналыг тоолж дуусаагүй байгаа бөгөөд баасан гараг хүртэл саналын дүн гарахгүй гэж бүс нутгийн сонгуулийн алба мэдэгджээ.

Хэрэв Невада мужид Кортез Масто, Аризона мужид Марк Келли нар ялалт байгуулбал Сенат дахь Ардчилсан намын хяналт Байдены бүрэн эрхийн хоёрдугаар хагаст үргэлжлэх болно. Энэ тохиолдолд арван хоёрдугаар сарын 6-нд Жоржиа мужид товлосон хоёрдугаар шатны санал хураалтад Ардчилсан намын Рафаэль Уорнок ялагдсан ч Ардчилсан нам Сенатад 50 суудлаа хадгална гэсэн үг юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #завсрын сонгууль, #Конгресс, #Сенат,