АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Ардчилсан нам Невада мужийн өрсөлдөөнд ялалт байгуулснаар Сенат дахь хяналтаа хадгалж үлдлээ.

Өнгөрсөн бямба гарагийн орой сенатор Кэтрин Кортез Масто Бүгд найрамдах намын Адам Лаксалтыг ялснаар Ардчилсан нам Сенатад 50 суудалтай болсон байна.

Арванхоёрдугаар сарын 6-нд Жоржиа мужид болох хоёрдугаар шатны санал хураалтад Ардчилсан намын сенатор Рафаэль Уорнок, Бүгд найрамдах намын өрсөлдөгч Хершель Уокерыг ялбал Ардчилсан нам олонх болж, засгийн газрын томилгоо, хороо, хуулийн төсөл, шүүгчийн сонгон шалгаруулалтад эзлэх байр сууриа бэхжүүлэх юм.

Гэсэн хэдий ч Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимын хяналтыг авахад ойрхон хэвээр байна.

Одоогийн байдлаар Бүгд найрамдах нам 212, Ардчилсан нам 204 суудалтай болсон бол танхимд олонх болохын тулд 218 суудал шаардлагатай. Эцсийн үр дүн гарах хараахан болоогүй байна.

Ерөнхийлөгч асан Дональд Трампын Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд олонх болсон ч танхимаас гаргасан аливаа хуулийн төслийг Сенатад хяналтаа тогтоосон Ардчилсан нам няцаах боломжтой юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Сенат, #сонгууль,