Оросын хүчин Херсон хотоос ухарч, Днепр мөрний зүүн эрэг рүү цэргүүдээ нүүлгэн шилжүүлсэн.

Олон сарын турш Оросын хяналтанд байсан тус хот чөлөөлөгдсөний дараа Орос цэргүүд Херсон хотын хогийн цэг дээр амиа алдсан ахан дүүсийнхээ цогцсыг шатааж байсан тухай ойр орчмын оршин суугчид нь мэдэгдсэн байна.

Оршин суугчдын хэлснээр Орос цэргүүд энэ газарт задгай ачааны машинаар хар ууттай зүйлс авчирч, шатаасан бөгөөд энэ үед тэсэхийн аргагүй эвгүй, хурц үнэр ялгарч, их хэмжээний утаа гарч байжээ.

Харин одоо хотын захад байрлах хогийн цэг дээрээс Оросын туг далбаа, дүрэмт хувцас, дуулга гарч ирэхийн зэрэгцээ олон зуун цахлай, олон арван золбин нохой ойр орчимд нь эргэлдэж байна.

Зургадугаар сарын сүүлчээр Украины арми хүчээ авч, өмнөд хотыг эргүүлэн авах оролдлогоо эхлүүлсэн бөгөөд удаан хүлээсэн “Himars” алсын тусгалтай пуужингийн систем фронтын шугамд хүрсэн. Киев уг системийг Днепр мөрний гүүрэнд ноцтой хохирол учруулахад ашиглаж, Оросын зэвсгийн агуулахыг сүйтгэж, дайсны их буу, хүн хүч рүү цохилт өгч байв.

Энэ үед орос цэргүүд хогийн цэг дээр шалган нэвтрүүлэх цэг байгуулж, энгийн иргэдийг нэвтрэхийг хориглож эхэлсэн байна.

Тухайн бүсэд амьдардаг олон хүн хар ууттай зүйлс буулгаж, шатааж, үлдэгдлийг нь булж байсныг нүдээр харсан тухайгаа “The Guardian”-д ярьжээ.

Оросын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Украинд 6,000 орчим цэрэг амиа үрэгдсэн гэж мэдэгдсэн ч Пентагон дайнд Оросын 80,000 орчим цэрэг алагдаж эсвэл шархадсан гэж тооцоолоод байгаа.

Дайны талбар дахь хохирлоо дарахын тулд Кремль цэргүүдийг “сураггүй алга болсон” гэж бүртгэж, амиа алдсан Оросын олон мянган цэргүүдийн цогцсыг албан бусаар устгаж байна гэж Украины аюулгүй байдлын алба үздэг.

Эх сурвалж: The Guardian

#ОРос, #Украины дайн, #Херсон,