Хятадын томоохон хотуудад коронавирусийн хязгаарлалтын эсрэг жагсаал өрнөсний дараа тус улсад Ковид-19-ийн тохиолдлын тоо шинэ дээд амжилт тогтоожээ.

Ням гарагт Бээжин, Шанхай, Ухань, Ланжоу зэрэг хотод жагсагчид шинжилгээний байгууламжуудыг нурааж, Хятад даяар их сургуулийн кампусуудад оюутнууд тайван жагсаал хийж, зарим газарт жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.

Хүмүүс Ши Жиньпинийг огцрохыг шаардаж, зарим нь ковидын шинжилгээ, хөл хорио зэрэг хатуу арга хэмжээг эсэргүүцсэн байна.

Дэлхийн дийлэнх улс орнууд ихэнх хязгаарлалтаа цуцалсан ч Хятадад Ши Жиньпиний “тэг ковид” бодлогыг баримталсаар байгаа юм.

Энэ сарын эхээр тус улсын эрх баригчид зарим журмыг хөнгөвчилж, хязгаарлалтыг илүү зорилтот түвшинд чиглүүлэхээ амласан нь удахгүй хязгаарлалтын бүх арга хэмжээг цуцалж магадгүй гэсэн найдварыг төрүүлсэн боловч тохиолдлын тоо сэргэснээр олон сая хүн дахин хөл хорионд ороод байна.

Шинжээчид Хятадыг ирэх хавраас өмнө бүрэн нээгдэхгүй гэж таамаглаж байгаа бөгөөд вакцинжуулалтын хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Даваа гарагт Хятад улсад 40,052 шинэ тохиолдол мэдээлсэн нь өмнөх өдрийн 39,506 тохиолдлоос өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

#Коронавирус, #Хятад дархлаажуулалтын цахим үнэмлэх олгож эхэллээ,