Барууны орнууд худалдан авалтаа хязгаарлаж, хориг арга хэмжээ авснаар Энэтхэг болон Хятад Оросын газрын тосны хамгийн том худалдан авагчид болоод байна.
Орос улс Украинд түрэмгийлсний дараа буюу энэ оны гуравдугаар сараас эхлэн Оросын түүхий нефтийн худалдан авагчид цөөрч, гадаадын зарим засгийн газар, компаниуд эрчим хүчний экспортоос татгалзах шийдвэр гаргаж, үнэ нь буурсан. Энэ үед Москва Ази тивийн худалдан авагчдад газрын тосоо хямдралтай үнээр санал болгож эхэлсэн.
Үр дүнд нь гуравдугаар сард Хятад болон Энэтхэгийн Оросоос авсан газрын тосны хэмжээ нийлээд ЕХ-ны 27 гишүүн орныг гүйцэж түрүүлсэн байна.
Хятадын хувьд хоёрдугаар сард Оросын газрын тосны импорт буурч байсан ч дараагийн саруудад мэдэгдэхүйц өссөн бол Энэтхэгийн хувьд Оросын газрын тосны импорт оны эхэнд маш доогуур байснаас зургаа, долдугаар сард дээд цэгтээ хүрч, арваннэгдүгээр сар хүртэл үндсэндээ энэ түвшинг хэвээр хадгалжээ.
Харин арваннэгдүгээр сарын сүүлчээс Энэтхэгийн газрын тосны худалдан авалт дахин нэмэгдсэн байна.
Хэрэв газрын тосны нийлүүлэлт энэ хэмжээгээ хадгалсаар байвал арванхоёрдугаар сард Орос улс Энэтхэгийн хамгийн том нийлүүлэгч болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Эдийн засгийн хямралтай тэмцэж буй Шри Ланка болон бусад улс орнууд ч Оросын түүхий газрын тосны хөнгөлөлттэй үнийн давуу талыг ашигласан. Пакистан мөн Оросоос хямд үнээр газрын тос худалдан авахаар хэлэлцээр хийж байгаа ч одоогоор ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байна.
Байгалийн хийний хувьд Энэтхэг нийт хийн хэрэгцээнийхээ 50 орчим хувийг гадаадаас, голдуу Персийн булангийн орнуудаас авдаг бол Оросоос маш бага хэмжээгээр авдаг.
Түүхий эдийн салбарын шинжээчийн хэлснээр Оросоос Энэтхэгт шингэрүүлсэн байгалийн хий ховор нийлүүлдэг ба өнгөрсөн жил долоон удаа нийлүүлэлт хийсэн нь энэ жил тав болж буурчээ.
Харин Хятад улс хийн хэрэгцээнийхээ ихэнх хэсгийг Төв Азиас дамжуулах хоолойгоор импортолдог. Одоогоор хамгийн том нийлүүлэгч нь Туркменистан.
Гэхдээ 20-иод оны сүүлээр "Сибирийн хүч" хийн хоолой баригдаж дуусмагц Орос Хятадын хамгийн том хийн нийлүүлэгч болж магадгүй. Түүнчлэн Хятад улс Оросын шингэрүүлсэн байгалийн хийг Арктикийн далайгаар тээвэрлэх шинэ гэрээнд гарын үсэг зурсан байна.
Энэ жилийн байдлаар Оросын шингэрүүлсэн байгалийн хийн импортод мэдэгдэхүйц өсөлт ажиглагдсан ч Хятад ихэнх хэрэгцээгээ бусад орнуудаас хангасан хэвээр байна.
Эх сурвалж: BBC

#байгалийн хий, #газрын тос, #ОРос, #ХЯтад, #Энэтхэг,