Австралийн аялагч метанолын хордлогын улмаас нас барснаар Лаост энэ шалтгаанаар амиа алдсан гадаадын жуулчдын тоо зургаад хүрчээ.

Ванг Виенг аялал жуулчлалын хотод аялж байсан 19 настай Холли Боулс нь эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш долоо хоног гаруйн дараа нас барсан болохыг гэр бүлийнхэн нь баталсан байна.

Өчигдөр түүний найз 19 настай Бианка Жонс болон Британийн хуульч 28 настай Симон Уайт нар мөн метанолын хордлогоор нас барсан юм.

Хордлогын хохирогчдын дунд нэр нь тодорхойгүй АНУ-ын иргэн, 19-20 настай Дани улсын хоёр иргэн байгаа аж.

Урьдчилсан байдлаар хохирогчдыг метанол агуулсан хуурамч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэж таамаглаж байна.

Хэвлэлийн мэдээ, гэрчүүдийн мэдүүлгээр үзэхэд жуулчид метанол агуулсан согтууруулах ундаа хэрэглэсэн байж магадгүй бөгөөд энэ нь ихэвчлэн хуурамч архинд байдаг үхлийн аюултай бодис юм.

Согтууруулах ундаатай төстэй амттай, өнгөгүй шингэн болох метанолын багахан хэмжээ нь ч үхэлд хүргэх аюултай. Гэвч зарим тохиолдолд хуурамч согтууруулах ундаанаас хямд байдаг тул амт оруулах зорилгоор ашигладаг байна.

Холли, Бианка нарын байрлаж байсан “Nana Backpacker Hostel”-ын мэдүүлснээр тэднийг эмнэлэгт хүргэгдэхийн өмнөх орой 100 орчим зочдыг үнэ төлбөргүй уух зүйлээр дайлсан байна.

Гэхдээ бусад зочдын бие нь муудаагүй болохыг зочид буудлын менежер мэдэгджээ.

Одоогоор тус буудлын менежерийг цагдаа нар саатуулан байцааж байгаа аж.

Метанолын хордлогод орсон хүмүүст 24 цагийн дараанаас өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг бөгөөд өвдсөн, нас барсан хүмүүсийн хэнийг нь ч хаана хордсоныг тодорхойлоогүй хэвээр байна.

Эх сурвалж: BBC

#Лаос, #метанолын хордлого,