Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд энэ сарын 18-ны өдөр уушгины жижиг эсийн хавдартай өвчтөнд анх удаа хими эмчилгээг амжилттай хийжээ. Өвчтний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
Тус эмнэлэгт хагалгааны вакуум өрөө бий болгох, хавдрын мэс заслын багаж шинээр авах, томсоны шарх тэлэгч хэрэгцээтэй байна. Мөн ангиографын аппарат шаардлагатай зэрэг асуудлыг Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдэд танилцуулж, анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Тус байгууллагын хувьд ололт амжилт дүүрэн байгааг энэ үеэр дурдлаа. Тухайлбал аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4К дүрсний нягтралтай дурангийн тоног төхөөрөмжтэй болсноор ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, урологийн дурангийн мэс засал хийх боломжтой болсон байна.
Мөн ходоодны дурангийн мэс ажилбарыг хийж, “Зүрхний допплер ЭХОКГ“ аппаратыг 9 дүгээр сараас эхлэн шинээр ашиглаж одоогийн байдлаар 150 орчим үйлчлүүлэгчид оношилгоо хийжээ. Эдгээрээс 30 орчим тохиолдлыг ШУГТЭ-д илгээж зүрхний шигдээс батлагдан, эмчилгээнд оруулж, идэвхтэй хяналтад авсан байна.
Үүнээс гадна аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар умайн хүзүүний хавдрыг илрүүлэх AI технологи бүхий тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Вируслогийн лаборатори энэ оноос элэгний В, С вирусний идэвхжил тоолох шинжилгээ, шээс бэлгийн замаар дамжих халдварыг 14 үүсгэгчээр илрүүлэх шинжилгээ, умайн хүзүүний папилломавирусний өндөр эрсдэл бүхий 29 хэв шинж илрүүлэх шинжилгээг шинээр хийж эхэлсэн байна.
Нэгдсэн эмнэлгийн B блок буюу дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудын дотор засварын ажил 965.4 сая төгрөгийн төсөвтэйгөөр гэрээ хийж, засварын ажил эхэлжээ.
Өнөөдөр тус эмнэлэг 219 ортой. Эмчилгээний 11, оношилгооны 2, туслах 5 тасагт 312 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс их эмч 67, сувилагч 133, туслах сувилагч 34, эмнэлгийн 85 ажилтан ажиллаж байна.
2024 онд шинээр 17 их эмч, 12 сувилагч ажилд оржээ. Тус эмнэлэгт одоогоор тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа 28 эмч, эмнэлгийн ажилтан байгаа бол нарийн мэргэжлийн 10 эмчийн дутагдалтай байна.

#Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, #Уушгины жижиг эсийн хавдартай өвчтөн,