Гэрэл зургийг MPA.mn
Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ ээ. Хоригт хоёр газар Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудлыг дурдсан байгаа. Үүн дээр Хууль зүйн байнгын хороо дүгнэлт хийх ёстой. Төсвийн хууль батлагдаагүй байхад тодотгол хийсэн нь УИХ хууль дээдлэх зарчим зөрчсөн гэсэн асуудал хөндөгдөж байна. Ер нь энэ төсвийг Засгийн газар муйхарлаж зүтгэсээр байгаад батлуулсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавингуут Сангийн сайд гарч ирээд баяртайгаар хүлээн авч байна гэж ярьж байгаа нь энэ Төсвийг баталсан гишүүдийг буруу шийдвэр гаргасан гэж доромжлоод байгаа юм уу. Төсөв бол бодлого, энэ бодлого унаж байгаад ЗГ, УИХ ямар дүгнэлт өгч байгаа вэ. УИХ-ын гишүүдийг би буруугүй гэж бодож байна, кноп яг үнэн дарагдсан уу гэдэг эргэлзээтэй. Би хурлын протокол үзье гэж хүсэлт тавьсан, тамгын газар одоо болтол өгөхгүй байна гэв.

#төсөв, #УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, #ХЗБХ,