Оросын арми Украины Запорожье атомын цахилгаан станцад олон тооны пуужин хөөргөх систем суурилуулсан тухай Киев пүрэв гарагт мэдэгдэв.

Европын хамгийн том атомын цахилгаан станцад суурилуулсан пуужин хөөргөх системийг Украины нутаг дэвсгэрт цохилт өгөх бааз болгон ашиглаж байж магадгүй гэж тэд таамаглаж байгаа аж.

Украины цөмийн эрчим хүчний “Энергоатом” компани тус станцыг эзэлсэн Оросын түрэмгийлэгчид зургаан цөмийн реакторын нэгийнх нь ойролцоо хэд хэдэн “Град” пуужин харвагч төхөөрөмж байрлуулсан гэж мэдэгдсэн байна. Эдгээр системүүд нь Оросын нууцаар барьсан шинэ “хамгаалалтын байгууламжууд” дээр байрладаг бөгөөд “цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын бүх нөхцөлийг зөрчиж байна” гэжээ.

Хэдийгээр зургаан реакторыг бүгдийг нь зогсоосноос хойш цөмийн эрсдэл эрс багасаж байгаа ч цацраг идэвхт бодисыг аюултай хэмжээнд ялгаруулах магадлал байсаар байгааг шинжээчид хэлж байна.

Эх сурвалж: The Guardian

#Запорожье, #ОРос, #Украины дайн,