Украины арми зүүн хэсэг дэх Оросын хөлсний цэргийн “Wagner” бүлэглэлийн төв байранд цохилт өгсөн тухай Украины Луганск мужийн амбан захирагч мэдэгдлээ.
Сергей Хайдайгийн хэлснээр Украины арми Луганск мужийн Кадиевка хотод тус бүлэглэлийн байрлаж байсан зочид буудалд халдсан байна.
Барууны шинжээчид “Wagner”-ыг Кремлийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн дэмжлэгтэй хөлсний цэргийн бүлэглэл гэж үздэг.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойр дотны хүн болох Евгений Пригожины байгуулсан тус бүлэглэлийг цэргийн гэмт хэрэг үйлдэж, хүний эрхийг зөрчсөн хэмээн барууны орнууд удаа дараа буруутгаж байсан.
“Wagner”-ын ангиуд өмнө нь Крым, Сири, Ливи, Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад ажиллагаанд оролцож байжээ.
Хайдайгийн хэлснээр Кадиевкад хийсэн халдлагын улмаас Орос их хэмжээний хохирол амссан бөгөөд эмнэлгийн тусламж дутмаг байгаагаас амьд үлдсэн цэргүүдийн 50-иас доошгүй хувь нь амь үрэгдэнэ гэж тооцоолжээ.
Одоогоор Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлэл өгөөгүй байна.
Энэ хооронд, Украины өмнөд хэсгийн Одесса болон Мелитопольд ширүүн тулаан өрнөжээ.
Бямба гарагт Оросын хүчин Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцоор Одесса боомт хотод дэд бүтцийн гол объектуудад халдаж, дахин таван эрчим хүчний байгууламжид цохилт өгснөөр 1.5 сая орчим хүн цахилгаангүй болсон байна. Гэсэн ч Украины арми 10 нисгэгчгүй онгоц сөнөөж чаджээ.
Харин Мелитополь хотод Украины арми “Himars” системийг ашиглан амжилттай цохилт өгсөн байна. Москваг дэмжигч эрх баригчдын хэлснээр Украины пуужингийн довтолгооны улмаас хоёр хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ. Оросын хүчин Украины хоёр пуужинг устгасан ч дөрөв нь зорилтот байгаа оносон байна.
Мелитополь гуравдугаар сарын эхэн үед Орост эзлэгдсэн бөгөөд зүүн өмнөд хэсэгт байрлах Оросын цэргийн хүчний гол ложистикийн төв юм.
Запорожье мужид байрладаг тус хот нь зүүн талаараа Мариуполь, баруун талаараа Херсон, Днепр мөрөн, өмнөд талаараа Крым зэрэг газруудын хооронд стратегийн чухал ач холбогдолтой бүсэд байрладаг.
Эх сурвалж: BBC

#Луганск, #ОРос, #Украины дайн,