Даваа гарагт Луизиана болон Баруун Виржиниа мужийн төрийн агентлагууд аюулгүй байдлын үүднээс “TikTok” аппликейшнд засгийн газрын төхөөрөмжөөс нэвтрэхийг хоригложээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Бээжинд төвтэй “ByteDance Ltd”-ийн эзэмшдэг “TikTok” аппликейшнд чиглэсэн хязгаарлалтууд эрчимжсэн бөгөөд одоогийн байдлаар АНУ-ын 50 муж улсын 19-д нь “TikTok”-д засгийн газрын компьютеруудаас нэвтрэхийг хэсэгчлэн хориглоод байна.

Өнгөрсөн долоо хоногт мөн Конгрессын зарим гишүүд Энэтхэг зэрэг орнуудын адилаар “TikTok”-ийг үндэсний хэмжээнд хориглох санал дэвшүүлжээ.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Apple”-ийн төхөөрөмжид зориулсан програм хангамж нийлүүлдэг “Jamf Holding Corp”-ийн мэдэгдсэнээр энэ оны дунд үеэс эхлэн төрийн байгууллагууд “TikTok” руу нэвтрэх эрхийг хаах явдал улам бүр нэмэгдсэн байна.

Даваа гарагт “TikTok” компани “Олон муж улсууд ‘TikTok’-ийн талаарх үндэслэлгүй худал мэдээлэлд суурилсан бодлого хэрэгжүүлж байгаад сэтгэл дундуур байна” гэж мэдэгджээ.

Хятадын эрх баригчид АНУ дахь 100 сая гаруй “TikTok” хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрдэг байж болзошгүй гэсэн болгоомжлол хэдэн сарын өмнөөс хөндөгдсөн бөгөөд одоогоор АНУ-ын албаны хүмүүс болон “TikTok” компани уг санаа зовнилыг арилгахын тулд үндэсний аюулгүй байдлын гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#TikTok, #АНУ, #ХЯтад,