Харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Nokia”, “Ericsson” нар оны сүүлээр Оросыг орхин гарахад тус улсын үүрэн холбооны сүлжээнд доголдол үүсэж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Оросын харилцаа холбооны тоног төхөөрөмжийн зах зээлийн 50 шахам хувийг эзэлдэг “Ericsson” болон “Nokia” компаниуд харилцаа холбооны антенаас эхлээд дижитал дохио дамжуулдаг шилэн кабель хүртэл техник хангамж болон программ хангамжийн бүтээгдэхүүн нийлүүлдэг.
Гэсэн ч Украины түрэмгийлэлтэй холбоотой барууны хориг арга хэмжээний улмаас эдгээр компаниуд энэ оныг дуусгаад Оросын зах зээлээс гарч байгаагаа мэдэгджээ. Мөн цаашид Орост бүтээгдэхүүн нийлүүлэхгүй, программ хангамжийн шинэчлэлээ зогсооно гэж мэдэгдсэн байна.
Оросын эдийн засаг бусад хориг арга хэмжээ, экспортын хяналтыг даван туулж чадсан ч “Nokia” болон “Ericsson” компанийн шийдвэр Оросын өдөр тутмын амьдралд илүү гүнзгий нөлөө үзүүлж магадгүй юм.
Оросын үүрэн холбооны операторуудын сэлбэг хэрэгслийн нөөц багасаж, программ хангамжийн шинэчлэл зогсож, засвар үйлчилгээ хийх чадвар буурахтай зэрэгцэн интернетийн татаж авах, байршуулах хурд удааширч, дуудлага тасалдаж, зарим тохиолдолд холбогдох боломжгүй болж, эдгээр тасалдал удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байгааг харилцаа холбооны өндөр албан тушаалтнууд болон бусад салбарын эх сурвалжууд анхааруулжээ.
Сүүлийн жилүүдэд Оросын засгийн газар дотоодын харилцаа холбооны операторуудыг “Nokia” болон “Ericsson”-оос хамааралгүй болгох зорилгоор янз бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Үүний ачаар Оросын үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувь хэмжээ 2021 онд 11.6% байснаас энэ онд 25.2%-д хүрч нэмэгдсэн байна.
Гэвч дэлхийн бусад улс орнууд “5G” технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа үед гадаадын компаниудтай харилцаагаа таслах нь Оросын харилцаа холбоог нэг үеэр ухрааж болзошгүй гэж салбарын эх сурвалжууд үзэж байна.
“Хэрэв энэ байдал олон жил үргэлжилбэл Оросын үүрэн холбооны сүлжээнүүд 1990-ээд оны сүүлчээр томоохон хотууд болон хамгийн баян захын дүүргүүдээр хамрах хүрээгээ хязгаарлаж байсан үе рүү буцаж магадгүй” гэж “ComNews”-ийг эрхлэн гаргадаг Леонид Коник хэлэв.
Харилцаа холбооны мэргэжилтнүүд мөн программ хангамжийн шинэчлэл цаг тухайд нь хийгээгүйгээс болж кибер халдлагад өртөх магадлал нэмэгдэнэ гэж анхааруулжээ.
Оросын дижитал яам энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй ч энэ долоо хоногт Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сайд Максут Шадаев харилцаа холбооны дөрвөн оператортай 100 тэрбум рубль буюу 1.45 тэрбум долларыг дотоодод үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжид зарцуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн засгийн газрын хүсэлтээр Оросын оператор компаниудыг нэгтгэж, тоног төхөөрөмжийн нөөцөө хуваалцах боломжийг олгоно гэж салбарын эх сурвалж хэлэв.
Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, өнгөрсөн онд Оросын зах зээлийн гуравны нэгээс илүү хувийг эзэлж байсан “Huawei” компани программ хангамжийн шинэчлэлтээ болон засвар үйлчилгээгээ үргэлжлүүлэх боловч Орост шинээр тоног төхөөрөмж борлуулахаа больсон талаар салбарын эх сурвалж мэдээлжээ.
“Huawei” мөн тус улсад ухаалаг утсаа борлуулахаа больсон гэж гурван эх сурвалж мэдээлэв. “Huawei” Орос дахь статусаа олон нийтэд зарлаагүй бөгөөд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Reuters

#Ericsson, #Nokia, #ОРос, #Украины дайн,