Оросоос Беларусь улсад байршуулсан “Искандер” тактикийн пуужингийн систем болон агаарын довтолгооноос хамгаалах “С-400” системүүд бэлэн байгааг Беларусийн Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан ням гарагт мэдэгдсэн байна.

Тус яамны Үзэл суртлын ерөнхий газрын дарга Леонид Касинский цэргүүд нь Орос болон Бүгд Найрамдах Беларусь улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилалтад оролцож дууссаныг “Telegram”-аар мэдэгджээ.

Ингэхдээ тэрээр “Искандер” болон “С-400” системүүдийг зориулалтынх нь дагуу ашигласныг мэдэгдээд, “бүрэн бэлэн байдалд” байгааг дурдсан байна.

Зургадугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Минскт эдгээр болон агаарын довтолгооноос хамгаалах бусад системийг нийлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд үүнээс хойш хэдэн “Искандер” системийг Беларусь руу илгээсэн нь тодорхойгүй байна.

Сүүлийн үед Орос Беларусийг Украины мөргөлдөөнд шууд татан оролцуулахаар шахалт үзүүлж байж болзошгүй гэсэн таамаг гарч, Киев болон барууны холбоотнууд Беларусьтай хиллэдэг хилийн зурвасыг анхааралтай ажиглаж байна.

Оросын арми өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу довтлохоосоо өмнө Беларусьд цэргийн хүчээ төвлөрүүлж байсан ба сүүлийн саруудад Орос болон Беларусийн хамтарсан цэргийн ажиллагаа улам бүр нэмэгдсээр байгаа юм.

НАТО-ийн “SS-26 Stone” гэж нэрлэж заншсан “Искандер-М” хөдөлгөөнт пуужингийн систем нь 500 км хүртэл тусгалтай бөгөөд цөмийн болон энгийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай.

Энэ нь Беларусийн нутаг дэвсгэрээс Украин болон НАТО-ийн гишүүн Польшийн гүнд халдаж чадахуйц үзүүлэлт юм.

Харин “С-400” систем нь нисэх онгоц, нисгэгчгүй нисэх онгоц, далавчит пуужинд цохилт өгөх, мөн баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах чадвартай Оросын хөдөлгөөнт, газар-агаар ангиллын пуужингийн систем юм.

Беларусийн Батлан хамгаалах яамны Касинский мөн тус улсын цэргийн нисэх онгоцыг “тусгай нисэхийн сум” тээвэрлэх зориулалттай болгож өөрчилсөн тухай мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Искандер, #ОРос, #С-400,