Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины асуудлаар хэлэлцээр хийхэд нээлттэй гэдгээ мэдэгдсэнээс нэг өдрийн дараа тус улсын Гадаад хэргийн сайд Украиныг Москвагийн тавьсан нөхцөлүүдийг биелүүлэхийг шаарджээ.
Даваа гарагт Сергей Лавров “Киевийн хяналтад байгаа нутаг дэвсгэрийг цэрэггүй болгох, нацистыг үл тэвчих, Оросын аюулгүй байдалд заналхийлж буй аливаа аюулыг арилгах, тэр дундаа манай шинэ газар нутаг дахь аюул заналхийллийг устгах тухай бидний саналуудыг дайсны тал сайн мэдэж байгаа. Өөрийнхөө сайн сайхны төлөө эдгээрийг биелүүл. Эс бөгөөс асуудлыг Оросын арми шийдэх болно” гэж хэлснийг төрийн мэдээллийн “Тасс” агентлаг эш татан мэдээлэв.
Харин Киев Оросыг цэргийн хүчээ эргүүлэн татах хүртэл тулалдахаа мэдэгдээд байгаа билээ.
Лавров цааш нь “АНУ болон түүний НАТО-ийн холбоотнуудын стратегийн зорилго бол манай улсыг мэдэгдэхүйц сулруулж, мөхөөхийн тулд байлдааны талбарт Оросыг ялахыг хичээж байгаа нь нууц биш” гэжээ.
Тэрээр Орос, АНУ хоёр хэвийн харилцаатай байж чадахгүй гэдгийг дахин хэлээд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг үүнд буруутгав.
Өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Вашингтонд айлчлах үеэр АНУ Украинд дахин 1.85 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарлаж, агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системийг нийлүүлэхээ мэдэгдсэн нь Москвагийн дургүйцлийг хүргэсэн юм.
Лавров үргэлжлүүлэн Европын талаар “Хэрэв Европ Оросын эсрэг хийрхлээсээ ангижирч, Оростой эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны давуу талыг ойлгодог үндэсний чиг баримжаатай жирийн улстөрчид гарч ирвэл бидний зүгээс ямар ч асуудал гаргахгүй гэдгийг баталж байна” гэж хэлжээ.
Тэрээр Оростой найрамдалт харилцаагаа хадгалахыг эрмэлзэж буй цөөхөн европчуудтай үргэлжлүүлэн ажиллах ч Оросын эсрэг үзэлтнүүдтэй хамтран ажиллахгүй гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Сергей Лавров, #УКраин,