2023 онд Оросын хуурай замын цэрэг Оросын сургалтын полигонд болох олон улсын найман цэргийн сургуулилалтад оролцохоор төлөвлөж байгааг Батлан хамгаалах яам нь мэдэгджээ.
“Индра-2023” Орос-Энэтхэгийн цэргийн сургуулилалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтарсан “Энх тайвны даалгавар” терроризмын эсрэг сургуулилалт, Орос-Лаосын хамтарсан цэргийн сургуулилалт, “Найрамдал 2023” Орос-Пакистаны хамтарсан цэргийн сургуулилалт, Орос-Алжирын сургуулилалт, Төв Азийн бүс нутгийн Шуурхай байршуулах хамтын хүчний хамтарсан “Рубеж 2023”, “Сэлэнгэ-2023” Орос-Монголын сургуулилалт, Орос-Вьетнамын хамтарсан сургуулилалт
Яамны мэдээлснээр Арменид болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчний “Эвдэршгүй ахан дүүс-2023” сургуулилалтад Оросын хуурай замын цэргүүд мөн оролцох аж.
Олон улсын цэргийн сургуулилалтын үеэр хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгахад чиглэсэн хамтарсан төлөвлөлт, хамтын ажиллагааны журам, тактикийн арга хэмжээг боловсруулах гэнэ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр бүх сургуулилалтууд нь энхийг сахиулах, терроризмтой тэмцэхэд чиглэх аж.
Эх сурвалж: Tass

#ОРос, #Сэлэнгэ-2023, #цэргийн сургуулилалт,