Украины хүчин өнгөрсөн есдүгээр сараас хойш Оросын 500 орчим нисгэгчгүй онгоцыг устгасан тухай Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат Украины үндэсний телевизээр мэдэгджээ.

Игнат “Бид бэлтгэлтэй байгаа. Бид нисгэгчгүй онгоцнуудыг устгасаар байна. Таны мэдэж байгаачлан шинэ он гарснаас хойш эхний хоёр өдөр 84 нисгэгчгүй онгоцыг унагалаа. Агаарын довтолгооноос хамгаалах хүчин нисгэгчгүй онгоцнуудыг 100% устгаж байгаа. Өмнө нь ийм үр дүнд хүрч байгаагүй. Есдүгээр сарын 11-ээс хойш нисгэгчгүй онгоцны тоо 500-д дөхөж байгаа ба энэ нь 500 нисгэгчгүй онгоцыг устгасан гэсэн үг” гэж мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагийн оройн мэдэгдэлдээ Орос улс Украиныг “туйлдуулах” зорилгоор Ираны нисгэгчгүй онгоцны довтолгоог удаан хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг анхааруулсан.

Тэрээр “террористуудын зорилгыг мохоохын тулд бүгдийг хийнэ” гэдгээ мөн сануулсан байна.

Эх сурвалж: The Guardian

#нисгэгчгүй онгоц, #ОРос, #Украины дайн,