Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын бизнес эрхлэгчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ.
Японы гадаад худалдааг дэмжих байгууллага JETRO Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэв.
Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд Японы зах зээлд гарах, Японы хөрөнгө оруулагч, бизнесийн түншүүдтэй шууд холбогдох, үйлдвэрлэлдээ Япон технологи, ноу-хау нэвтрүүлэх боломж нэмэгдэх юм.
JETRO нь дэлхийн 56 улсад 76 оффистой, 1,980 орчим ажилтантай бөгөөд Японы гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын бизнесийн хамтын ажиллагааг дэмжин ажилладаг байгууллага юм.
Монголын хувьд түүхий эдийг боловсруулалгүй экспортлохоос илүүтэй дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Японы технологи, туршлагыг ашиглах боломжтой гэж үзэж байна.
Тухайлбал, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт Японы технологи, ноу-хау нэвтрүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой.
Мөн Япон компаниудыг Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг урьж, Монголын бизнес эрхлэгчдийг Японы зах зээлд илүү идэвхтэй гарахыг дэмжих юм.
Энэ хүрээнд төрөөс бизнес эрхлэгчдийн өмнөөс бизнес хийх бус, харин дотоодын компаниудыг гадаадын хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч болон бизнесийн түншүүдтэй холбох, хөрөнгө оруулалт татах болон гадаад зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зорилт тавьж байна.
JETRO-гийн Монгол дахь үйл ажиллагаа нь Монгол, Японы олон жилийн найрамдалт харилцааг бизнесийн бодит хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, хөрөнгө оруулалт, технологи, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

#онцолсон, #Ерөнхий сайд Н.Учрал, #JETRO,