Хойд Солонгос Өмнөд Солонгосыг Цэрэггүй бүсэд болсон мина дэлбэрэлтийн хариуцлагыг Пхеньянд тохож байна хэмээн буруутгаж, үүнийхээ төлөө “үнэ төлөх болно” гэж анхааруулжээ.
Өмнөд Солонгосын цэргийн алба хаагчид есдүгээр сарын 21-нд Цэрэггүй бүсэд тагнан шалгах ажиллагаа явуулж байх үеэр мина дэлбэрч, хоёр хүн шархадсан байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Кан Шин Чоль уг дэлбэрэлтийг Хойд Солонгосын цэргүүдийн тавьсан минаас үүдсэн гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосыг нотлох баримтгүйгээр буруутгал дэвшүүлж байна хэмээн мэдэгджээ. Тэрээр Хойд Солонгосын цэргүүд Цэргийн зааг шугамыг даваагүй гэж мөн мэдэгдсэн байна.
Ким Ё Жон хэрэв Өмнөд Солонгосын цэргүүд Хойд Солонгосын талд гал нээвэл шууд хариу арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Одоогоор Өмнөд Солонгос болон НҮБ-ын командлал мина дэлбэрсэн шалтгааныг хамтран шалгаж байна.
Хоёр Солонгосын хоорондын харилцаа эмзэг хэвээр байгаа энэ үед уг үйл явдал гарсан нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй асуудал болоод байна.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Хойд солонгос, #мина дэлбэрэлт,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587